iBox Mongolia карго тээврийн үйлчилгээний нөхцөл

НЭГ.Ерөнхий заалт

  1. Энэхүү журмаар www.i-box.mn вебсайт, iBox Mongolia /Цаашид Карго/ мобайл аппликэйшнаар карго тээврийн үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
  2. Хэрэглэгч та манайхаас үйлчилгээ авахаас өмнө доорх журамтай сайтар танилцсан байх ба зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах нөхцөл нээгдэнэ.
  3. Энэхүү журмын хэрэгжилтэд www.i-box.mn вебсайт, iBox Mongolia мобайл аппликэйшн болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

ХОЁР.Вебсайт, мобайл аппликэйшн ба түүний үйл ажиллагаа

  1. www.i-box.mn худалдааны тэмдэгт нь “Смарт шуудан” ХХК-ийн өмч бөгөөд уг вэб сайтын лого, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

ГУРАВ.Гишүүнчлэл

  1. Вебсайт болон мобайл аппликэйшн нь хэрэглэгчийн гишүүнчлэлтэй байна. Вебсайт болон мобайл аппликэйшнаар үйлчлүүлэхийн тулд хүчин төгөлдөр утасны дугаараар хэрэглэгчээр бүртгүүлж гишүүнчлэлтэй байх шаардлагатай ба 18 нас хүрсэн иргэн байна.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв бодит байдлыг хэрэглэгч хангах үүрэгтэй.
  3. Хэрэглэгч өөрийн бүртгэл, нууц үгийн аюулгүй байдлыг өөрөө хангах үүрэгтэй.
  4. Нэг хэрэглэгч нэг утасны дугаараар гишүүнчлэл нээлгэх эрхтэй. Гишүүнчлэл нээсэн утасны дугаарыг өөр гишүүнчлэлд ашиглах боломжгүй.
  5. Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээлэл болох утасны дугаар, нууц үгийг бусдад дамжуулахгүй. Бусдад алдсанаас үүсэх аливаа эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.

ДӨРӨВ.БНХАУ-ын Эрээн хотын хаяг дээр ачаа хүлээн авах

  1. Цахилгаан барааг бид гаднах баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна. /Ачааг задалж цахилгаанд шалгаж үзэх боломжгүй/
  2. Зөвхөн Эрээн хот дахь өөрийн агуулах дээр хүлээн авч бүртгэл хийгдсэн ачаануудын бүрэн бүтэн байдлыг хариуцан тээвэрлэлт хийнэ.
  3. Эрээн хотын агуулахад хүлээн аваагүй бүртгэгдээгүй ачаа барааны бүрэн бүтэн байдлыг манай зүгээс хариуцахгүй.
  4. Тухайн ачаа нь эвдрэл гэмтэлтэй Эрээн дэх агуулахад хүргэгдэж ирсэн тохиолдолд манай карго хариуцлага хүлээхгүй. Мөн тухайн барааг хүлээн авахгүй буцаах болно.
  5. Хэрэв ачаа Эрээн хот дах манай хаяг руу ирэх замдаа гацсан, алга болсон, буцаагдсан тохиолдолд үүсэх бүх үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.

ТАВ.Карго тээвэр

  1. Хэрэглэгчийн БНХАУ-с захиалсан бараа бүтээгдэхүүнийг Эрээн хотоос Улаанбаатар хүртэл тээвэрлэнэ.
  2. БНХАУ-ын Эрээнд хот дахь манай агуулахад хүргэгдэж очсоноос хойш 7-10 хоногт тээвэрлэгдэн Улаанбаатар хотод ирнэ. Байгалийн гамшиг болон гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн хугацаа уртассан тохиолдолд манай карго хариуцлага хүлээхгүй.
  3. Хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт түүний төлбөр тооцоо хийгдэж барааг хүлээлгэн өгснөөр карго тээврийн үйл ажиллагаа дуусна.
  4. Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирсэн бараа материалыг буцаах боломжгүй.
  5. Хориотой болон тусгай зөвшөөрөл шаардсан бараа материалын карго тээврийн үйлчилгээ хийгдэхгүй. Хориотой бараа ирсэн тохиолдолд хураагдана.
  6. Журмаар хориглосон бэлэн мөнгө, түргэн муудах, хөлдөх, ердийн тээврийн үед хагарах болон түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох зүйлсийг тээвэрлэхгүй. Хэрэв дээрх төрлийн барааг илгээснээс үүдэн учирсан хохирлыг Смарт шуудан ХХК хариуцахгүй бөгөөд тухайн ачааг тээвэрлүүлсэн Хэрэглэгч бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна.

ЗУРГАА.Үнэ, төлбөр тооцоо

  1. Карго тээврийн үнэнд БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал болно.
  2. Тээврийн зардлыг тухайн бараа материалын овор хэмжээ, жин эсвэл эзлэхүүний аль нэгэнд тулгуурлан тооцно.
  3. Тээврийн зардлыг ачаа Улаанбаатарт ирсэн тухайн өдрийн юань-н ханшаар тооцно.
  4. Тээврийн зардлыг мобайл аппликейшн ашиглаж төлнө.

ДОЛОО.Хориотой болон тусгай зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн

  1. Хагарах аюултай бүх төрлийн толь болон шил, шаазан эд зүйлс мөн эмзэг бараа бүтээгдэхүүн /сувинер, хуванцар гэх мэт/
  2. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
  3. Согтууруулах үйлчилгээтэй уух зүйлс болон бусад бүх төрлийн шингэн зүйлс
  4. Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хэрэгсэл
  5. Аккумлятор
  6. Амьтан, амьд ургамал, цэцэг, хөрс
  7. Тэсэрч дэлбэрэх аюултай бараа /power bank, гал гэх мэт/
  8. Монгол улсын Гаалийн байгууллагаас тээвэрлэхийг хориглосон бүх төрлийн бараа материалын /галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, хортон ургамал, амьтан, хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис, Монгол болон гадаад улсын бүх төрлийн мөнгөн тэмдэгт гэх мэт / захиалга болон тээвэрлэлтийг хийгдэхгүй.
  9. Тусгай зөвшөөрөл болон лиценз шаардсан бараа бүтээгдэхүүний захиалга болон тээвэрлэлт хийгдэхгүй.
  10. Тээвэрлэхийг хориглосон болон тусгай зөвшөөрөл, лиценз шаардсан аливаа нэгэн бараа бүтээгдэхүүн захиалсан болон тээвэрлүүлснээс үүссэн аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.

НАЙМ.Ачаа бүртгэх

  1. Хэрэглэгчид ачааны кодоо iBox Mongolia аппликейшнд бүртгэснээр карго тээврийн үйлчилгээ эхэлнэ.
  2. Хэрэглэгчид ачааны кодоо iBox Mongolia аппликейшнд бүртгэснээр ачаагаа Эрээнд ирсэн, Улаанбаатар руу гарсан, Улаанбаатарт ирсэн зэрэг ачааны төлөвүүдээ хянана.
  3. Ачааны кодоо бүртгүүлээгүйгээс үүдэн хугацаа хэтэрсэн тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлийн 9.2, 9.3 дахь заалтын дагуу “Смарт шуудан” ХХК нь захиран зарцуулах эрхтэй болох ба хэрэглэгчид нөхөн төлбөр олгохгүй.

ЕС.Бараа олголт болон хадгалалт

  1. Ачаа Улаанбаатарт ирсэн бүртгэл хийгдсэний дараа хэрэглэгч ачааг авах боломжтой ба хэрэглэгчид бараа олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад манай зүгээс хариуцлага хүлээхгүй.
  2. Хэрэглэгч ачаагаа Улаанбаатарт ирснээс хойш 7 хоногийн дотор авах ёстой ба 7 хоногоос хэтэрсэн тохиолдолд хадгалалтын төлбөр нэмэгдэнэ. Нэмэгдэл төлбөрийн тариф: 15,000₮ хүртэлх ачаа- 500₮ /1 өдрийн/, 15,000₮ дээш ачаа- 1000₮ /1 өдрийн/
  3. Хэрэглэгч ачааны кодоо оруулаагүй эсвэл тухайн барааны шошгон дээр утасны дугаар бичигдээгүй ирэх үед манай зүгээс захиалгын эзнийг тодруулахын тулд ачааг задалж доторх барааны зургийг дарж олон нийтийн сүлжээнд байршуулах болно.
  4. Ачаа Улаанбаатарт ирснээс хойш дээд тал нь 3 сар хүртэлх хугацаанд агуулахад хадгалагдах ба хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд агуулахын зай талбай чөлөөлөх, ачаа эргэлтийн талбайг нэмэгдүүлэх үүднээс тухайн ачааг “Смарт шуудан” ХХК нь захиран зарцуулах эрхтэй болно.

АРАВ.Хүргэлт

  1. Тээвэрлэлтийн зардлыг бүрэн төлсний дараа хүргэлт захиалах боломжтой болно.
  2. Хүргэлтийн үнэ бүсчлэлээр болон овор хэмжээгээр тооцогдоно.
  3. Орон нутгийн хүргэлтийн үнэ овор хэмжээгээр тооцогдоно. 15,000₮ доош үнэтэй ачааг автобусанд, 15,000₮ дээш үнэтэй ачааг том машинд тавьж өгнө.
  4. Тухайн өдрийн 15:00 цагаас өмнө захиалсан хүргэлтийг дараа өдөр нь, 15:00 цагаас хойш захиалсан хүргэлтийг нөгөөдөр нь хүргэлтээр гаргана.
  5. Том хэмжээтэй ачааны хүргэлт овор хэмжээ болон хүргэх байршлаас хамаарч 10,000₮-с эхэлнэ.
  6. Жижиг хэмжээтэй ачааг DeliGo хүргэлтийн компаниар хүргэнэ. Тариф: 0-5 кг бараа 6,000₮ ; 6-10 кг бараа 9,000₮ ; 10 кг-с дээш овор их бараа 15,000₮ ба Бүсээс гарсан захиалгыг нэмэлтээр хүргэлтийн жолоочтой тохиролцож хүргэгдэнэ.

АРВАН НЭГ.Бусад заалт

  1. Тээвэрлэлт болон төлбөр тооцооны талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал хэрэглэгчийн гар утас руу холбогдож лавлагаа хийж болно.
  2. Хэрэглэгчээс ирсэн гомдол, маргаантай асуудлыг вебсайт, мобайл аппликэйшний үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

АРВАН ХОЁР.Хариуцлага

  1. Гэнэтийн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалж шуудангийн үйлчилгээ саатаж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг нэн түрүүнд хамгаалахаар бүхий л боломжит арга замаар үйлчилгээг үргэлжлүүлэх талаар ажиллана.
  2. Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь www.i-box.mn вебсайт, iBox Mongolia /Цаашид Карго/ мобайл аппликэйшнтай хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд Карго хариуцлага хүлээхгүй.

САНАЛ ХҮСЭЛТ:

Та санал хүсэлт гаргах бол 77001608 дугаарт холбогдох мөн iBox Mongolia фейсбүүк пейж хуудасны чатаар холбогдож өгнө.

Албан бичгээр хүсэлт гаргах бол манай Улаанбаатар хотод байрлах каргонд биечлэн өгч болно.